
Финландын Нокиа компани Майкрософттой хэлэлцээ хийж байна. Нокиагийн хувьцаа эзэмшигчид гэрээ хэлэлцээг зөвшөөрвөл утас худалдах салбар, нэгжүүд мөн утасны лицензүүд Майкрософтынх болох юм. Мөн Финландын компанийн захирал Стивен Элоп болон топ менежерүүд Майкрософтын ажилтан болох юм. Мөн Нокиагийн 32 мянган ажилтан Майкрософтод шилжинэ. Гэхдээ Нокиа компани зарим төслүүдээ бие даан хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байгаа аж.
Одоогоор “Nokia” зах зээл дээр 14,6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд “Microsoft” Финландын компанийн тал орчим хувийг авахаар төлөвлөжээ. Дашрамд дурдахад, Google 2012 онд “ Motorola Mobility”-г 12,5 тэрбум ам.доллараар худалдан авч байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ