
“Оюутолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монгол Улсыг төлөөлж байгаа эрхэмүүд бол П.Цагаан, Н.Багабанди, Ч.Ганболд нар. Тэгвэл П.Цагаан, Ч.Ганболд нар ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгөөд байгаа гэх. Удахгүй Н.Багабанди ч өргөдлөө өгч магадгүй гэсэн яриа чих дэлсэж байгаа.
Үүнтэй зэрэгцэн Монголын талаас тэдний оронд томилох дараагийн гурван гишүүний нэр тодорчээ. Тодруулбал, "Эрдэнэс Оюутолгой"-н гүйцэтгэх захирал Да.Ганболд, "Эрдэнэс МГЛ" компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нарын нэр тодорсон байна. Улмаар энэхүү шийдвэрээ хөрөнгө оруулагч талд танилцуулсан гэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ