Нобелийн энхтайвны шагналтны хувьд дайнаас татгалзана уу
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Америкийн ерөнхийлөгч Барак Обамад хандан “Хэрвээ Сирид цохилт өгвөл золиос болох энгийн иргэдийн тухай Нобелийн энхтайвны шагналтны хувьд эргэцүүлэн бодно уу” хэмээн хэлжээ.
Асадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж байгаа нь утгагүй хэрэг. Асад сөрөг хүчний хүмүүсийг бараг ялчихаад байж химийн зэвсэг хэрэглэнэ гэдэг байж боломгүй. Тэр тусмаа НҮБ-ын шинжээчид ирсэн өдөр бүр ч утгагүй гэжээ. Ерөнхийлөгч Путин дээрх үгийг Владивостокт ажиллахдаа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ.
Сирийн дүрвэгсдийн тоо хэдийн хоёр сая давж байгаа талаар саяхан НҮБ-аас мэдээлээд байгаа билээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ