
"Төрийн албаны Мерит тогтолцоо-Туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэх бөгөөд Канад, БНХАУ, БНСУ, Франц, Кувейт, Армен, Вьетнам, Энэтхэг зэрэг 14 орны Төрийн албаны төв байгууллагын төлөөлөгчид оролцож, “Төрийн албаны Мерит тогтолцоонд нэвтрүүлж буй шинэ санаачилга, арга барил”, “Төрийн албаны Мерит тогтолцоо ба хамаарагч талуудын оролцоо”, “Төрийн албаны төв байгууллагуудын чуулга уулзалтуудын товчоон” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлж,
өөрийн орны туршлагаас хуваалцах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ