Хүүхэд асрагч эмэгтэй өмнө ял эдлэж байсан нь тогтоогджээ
Иргэд, аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан эмэгтэйг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулаад байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Жаргалан” хотхоны оршин суугчийнд хүүхэд асрагч хийж байсан эмэгтэй унтлагын өрөөнөөс нь алтан бөгж, алтан бугуйвч, хуримын хос бөгж, гар утас, дунд гарын мөнгөн аяганууд, зургийн аппарат зэрэг эд зүйлсийг нь хулгайлсан хэрэг гарчээ.
Сэжигтэн 23 настай бөгөөд хоёр удаа ял сонсч, өнгөрсөн жил суллагдсан байсан нь мөрдлөгийн явцад тогтоогдсон байна. Тэрбээр өмнө нь Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт зочид буудал, дэлгүүр, үйлчилгээний байгууллагад үйлчлэгчээр, айлд хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчээр ажилд ороод 2-3 хоног ажиллахдаа тухайн газраасаа эд зүйлс, мөнгө төгрөг хулгайлдаг байжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ