Солонгост ажиллахаар 5000 хүн шалгалт өгчээ
Солонгост ажиллаж мөнгө хураах сонирхолтой олон иргэдийн дундаас бие бялдар, эрүүл мэнд, оюун санааны өндөр хөгжилтэйг нь сорчлон ажиллах хүчээр авдаг. Энэ жил Өмнөд Солонгос улсаас 4000 ажилчин авах санал ирүүлж харин манайхаас 6300 хүн хөдөлмөрийн биржид бүртгүүлснээс 5000 нь хөдөлмөрийн биржийн шалгалтад орсон байна. Шалгалтын дүн энэ сарын 11-нд гарах юм. Гэхдээ шалтгалтад тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн тохиолдолд солонгосын хөдөлмөрийн биржид нэр нь тавигдах аж.
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ