Монголыг өндөр Ази гэдэг

img

Манайд аялсан Оросын Сергей гэгч залуу эндхийн бидний нэрлэж заншсанаар местный гэгдэх Оля, Мидхат гэх найз нар дээр ирж зочилжээ. Сергейгийн блогноос Монгол төрсөн сэтгэгдлийнхээ талаар бичсэнийг товчлон хүргэе.

6 Монголыг өндөр Ази гэдэг. Далайн түвшнээс дээш 1500 метрт оршдог. Зарим нэг онцлогийг эс тооцвол энэ улс надад таалагдсан. Эхний ээлжинд улс орон гэдэг бол хүмүүс. Харин эндхийн хүмүүс гадаадынханд дуртай. Гудамжинд тааралдсан хүмүүс хүн инээмсэглэж толгой дохин эелдэг зан гаргадаг. Машинууд зогсч, тусламж хэрэгтэй эсэхийг асууна. Хөдөө ч гэсэн мотоциклтэй улсууд дөхөж ирэн мэндчилж гэрт орж цай уухыг санал болгоно. Монголчууд ер нь дуулах дуртай. Ардын дуу нь аялгуулаг, дууных нь хэсэг нь дуурийн хэсэг шиг, хоршиж дуулах үед нь бүр ч гайхалтай илэрдэг.

6

Ер нь бол монголчууд нээлттэй, сайн хүмүүс. Хуурч мэхлэх зан гаргахгүй нь гайхмаар, ганц нэг хүн болгоомжтой харилцдагийг эс тооцвол. Бүр үүргэвч, эд хогшлоо орхиж болно гэсэн дотоод мэдрэмж төрж байв. Монголчууд хүний эд хогшилд хүрдэггүй. Хэрвээ гадаадын иргэн ямар нэг боломжгүй, худалддаггүй зүйл хүсвэл аль болох хүсэлтийг нь биелүүлэх гэж хичээнэ. Тухайлбал, үндэсний хоол нь зоогийн газарт хийдэггүй бол хөдөө гарч бэлдэж өгнө. Тийм болохоор тусламж туслалцааны хувьд  асуудалгүй.

6 Оросоос ялгаатай нэг зүйл бий. Олны дунд явахад ямар нэг айх эмээх зүйлгүй. Амар амгаланг мэдэрнэ. Эргэн тойрон нээлттэй, гэрэл гэгээтэй. Мэдээж хэрэг халаасны хулгайч, архичин гээд байж л байна. Ольга Москвад ирээд хоёр долоо хоноод тэнд байсан амар амгалан байдал байхгүй болсныг мэдэрсэн гэдэг. Би ч гэсэн сэтгэл зүрх минь арай хөнгөн байгааг мэдэрч байсан юм. Ер нь айдас гэдэг түүний тухай бага бодох тусам муу зүйл таарах нь ховор.

6 Гэхдээ монголчууд мэдээж хэрэг сэргэлэн цовоо, тайван, шударга, талын хүмүүс гэвч хэт энгийн байна гэдэг хулгай хийхээс дор. Монголын барилгачид дахин хийхээс өөр замгүй болтол “сайн хийдэг”, эвдэж нураах нь ховор тохиолдол биш. Ер нь Монгол амьдардаг Мидхат, Ольга нарын хэлснээр монголчуудад маш дуртай “ Маргааш” гэдэг үг бий. Яг энэ шалтгаанаар өөрчлөлт  шинэчлэлт удаан. Улаанбаатарт хувийн бизнес хөгжүүлэх их боломж байдаг. Хэрвээ та монгол хүнийг ятгаж чадвал шүү дээ. 6 Маргааш...

Мягмар, бямба гариг муу өдөр гэж үздэг. Ялангуяа хоёр дахь өдөр. Энэ өдөр ихэнх газар хаалттай, эсвэл богиносгосон цагаар ажилладаг. Улаанбаатарын гудамжинд хүмүүс  цаасан дээр чупа-чупс, чихэр, алим, тамхи, шоколад, бохийг ширхэглэн зарахаас гадна  хаашаа ч ярьж болох утас ч байдаг. Бараг л бүх яам тамгын газрын үүдэнд үндэсний бэлгэдэл болсон арслангийн хөшөөтэй.

 6

Хоол унд

Маш их махан орцтой амттай, хямдхан  хоолтой. Цай нь ч гайхалтай. Сүүтэй, өтгөн цай хүйтэн болон салхинд үнэхээр зохицсон. Мөн өтгөн тарагтай. Халбагаар л хутгаж идэх боломжтой тараг нь йогурттай төстэй. Маш амттай. Замын цагдаагийнхан төв гудамжинд идэвхтэй, сэргэлэн цоглог ажилладаг. Модтой  гараараа зогсоо зайгүй дохиж шүглээ үлээнэ. Гэрлэн дохио явган хүнд тэгтлээ зориулагдаагүй тул зам гарахдаа үргэлж шогших хэрэгтэй, учир нь замын хөдөлгөөн секунд ч завсарлахгүй.

6

Хар зах

Маш сонирхолтой газар. Хятадын маш олон бараа таваартай. Сав суулга, зэс бугуйвч, хагас үнэт чулуу гэхчлэн түмэн жорын зүйлтэй. Ханз үсгээс нь харвал Хятадын бараа нь тодорхой ч монгол бараа ч бас байдаг. Нэг үгээр  хэлбэл энд маш сонирхолтой.

Улаанбаатар тоосорхог хот, гэхдээ тийм ч дургүй хүрмээр, хөл хөдөлгөөнтэй биш. Бас нарлаг, нээлттэй. Нээлттэй гэснээс олон арван онгорхой ус сувгийн  тагтай. Энэ тагийг металлд тушаах гэж  хулгайлна. Мөн харж хандах хүнгүй олон хүүхэд амьдардаг гэж хэлсэн.

6

Мидхат болон Оля бидний хувьд Монголын нэг хэсэг нь. Хүний газар амьдарч байгаа манайхан, өөрийн эх орондоо байгаа шиг санадаг.

.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Есvхэй:
Миний Эх орныг муулж гvтгэлгvй байгаагаар нь vнэлсэнд баяраллаа. Бидэнд хийж бvтээх их зvйл бий. Бид хvн чанар, хvнлэг сэтгэл ээ алдаагvй байгаа. Та бvхэнд аз жаргал хvсье!
2013-09-06
tsatsaa:
Эх оронд маань сайхан зүйлс зөндөө л байдаг даан ч бид хэд л муухай болгоод байдаг шүү дээ
2013-09-04