Тони Блэйрийн асуудлаар мэдээлэл хийнэ
Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр тун удахгүй Монголд “нууцаар” айлчлах тухай www.businessmongolia. com цахим хуудсанд тэмдэглэсэн. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд манай улсад ирж, хоёр өдөр айлчилсан ч зорилго нь тодорхойгүй байсаар буцсан. Харин энэ удаа ямар хэргээр ирэх гэж байгааг Оюутолгойн гэрээний асуудлаар зөвлөнө гэх мэдээллүүд гарч байгаа. Тэгвэл энэ талаарх мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр Төрийн ордны Г танхимд 12.40 цагт өгөхөөр болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ