Деннис Родман дахин Хойд Солонгост очжээ

img

Америкийн нэрт сагсан бөмбөгчин, Үндэсний сагсанбөмбөгийн холбооны таван удаагийн аварга Деннис Родман мягмар гаригт БНАСАУ-ын нийслэлд иржээ. Тэрбээр хоёрдугаар сард Хойд Солонгост ирж тус улсын удирдагч Ким Чен Унтай уулзаж байв.

Родманыг Умард Солонгост баривчлагдсан Америкийн иргэн Кеннет Бэйг суллах талаар очсон гэсэн яриа сонсогдож байсан ч тэрбээр үүнийг үгүйсгэж “Би Кеннет Бэйгийн хэргийг хэлэлцэхгүй. Сагсан бөмбөгчний хувьд ээлжит үүргээ гүйцэтгэн Ким Чен найзтайгаа уулзах гэж очиж байгаа” хэмээн Ройтер агентлагт ярьжээ. Ноён Ким “Чикаго Буллз” багийг  дэмждэг. Родманы авьяас чадварыг биширдэг юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nnbnbnnnnb:
Деннис Родман zaltai nuher enxtaivanii shagnal usa aas hussen ugeegui shuu dee ungersen sard
2013-09-05
Rodwoman:
Lag um aa
2013-09-04