
Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Чойроос Сайншанд хүртэл нутгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож, ашиглалтад оруулаад байгаа билээ.Замын зорчих хэсгийг нээсэн бөгөөд маргааш улсын комисс хүлээж авахаар болжээ.
Замыг АНУ-ын СТВ технологи буюу цементээр бэхжүүлсэн сууриар барьсан ба замын ажлын 90 км-ийг БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпорайшн” хийж гүйцэтгэсэн бол үлдсэн замыг БНХАУ-ын “Жианши уотэр энд гидропауэр констракшн” компани гүйцэтгэжээ. Замыг хайрган суурь, цементээр бэхжүүлсэн болохоор 80 хүртэлх тоннын даацтай автомашин явах боломжтой болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ