“Норовын намтар” өнөөдрөөс тоглоно
Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 1957 онд зохиосон "Норовын намтар" бэсрэг найраглалыг УДЭТ-ын уран бүтээлчид шинэчлэн найруулж, үндэсний хэмжээний сургамжит драмын жүжиг болгон тавьж байсан. Тэгвэл тус жүжгийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 8-ныг хүртэл 14.00, 15.40 цагт тавигдах тайзнаа тоглох аж.
Жүжгийн найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Ч.Түвшин ажиллаж байгаа бол гол дүрд залуу жүжигчин А.Чингүн, харин түүний найз Жимсээгийн дүрд жүжигчин Т.Хулан, аавд СТА Г.Амгаланбаатар, ээжийн дүрд СТА Ц.Баясгалан, эмээд МУГЖ Г.Урнаа, ханын цагт "Boom town" хамтлагийн дуучин, залуу жүжигчин Б.Тамир нар тоглосон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ