Японы гоо сайхны бүтээгдэхүүнээс сөрөг нөлөө илэрчээ
Японы Kanebo фирмийн арьс цайруулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс болж 8600 гаруй хүн сөрөг нөлөө үзүүлсэн гэсэн гомдол гарчээ. Энэхүү бүтээгдэхүүн арьсан дээр толбо үүсгэж байсан аж. Компани ч даруй гомдлыг хүлээн авч бүтээгдэхүүн авсан хүмүүсийн эмчилгээний зардлыг хариуцахаа мэдэгджээ.
Өнгөрөгч долдугаар сард Канебо дэлгүүрт тараасан бүтээгдэхүүнээ татсан ч хэдийнэ 600 мянга гаруй нь худалдагдсан байжээ. Канебо фирм 4HPB нэрийн дор 54 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ