
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3, 7,15 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил бүрэн дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Уг уулзварыг ашиглалтад оруулснаар Бөхийн өргөөний зүүн талаар хойш явах тээврийн хэрэгсэл төв замаараа шууд хөндлөн нэвтрэх, баруун болон зүүн тийш эргэх, төв замаар зүүнээс баруун тийш зорчиж буй тээврийн хэрэгсэл Бөхийн өргөө рүү зүүн тийш эргэх боломжтой болж байгаа аж.
Мөн зорчих хэсгийн нийт талбай өмнө нь 6350 ам метр байсан бол 8400 болж, 2000 гаруй ам метрээр нэмэгдсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ