Улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэнэ
Улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдөр энэ сарын 10-нд болно. Уг өдрийн хүрээнд Хан-Уул дүүргийн ИТХ-аас энэ өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдийг хүлээн авч, тэдний санал хүсэлтийг сонсох, мөнгөн болон эд материалын туслалцаа үзүүлэх, эмнэлгийн болон нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулан хүндэтгэл үзүүлэхээр болжээ.
Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгсэгсдийн дурсгалын хөшөө, хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөх аж.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ