Зүү залгисан цэргийн хэрэг Увс руу шилжжээ
Увс аймгийн Баруунтуруун сумын хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан П.Хэнмэдэхт холбогдох хэргийг харьяаллын дагуу Увс аймаг руу шилжүүлжээ.
Тэрбээр ангидаа алба хашиж байхдаа дөрвөн зүү залгисан хэрэгт дарга Н.Баатарыгаа буруутай хэмээн мэдүүлж буй юм. Түүний зүү залгисан нь гадны нөлөөтэй эсэхийг өдгөө Увс аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ