Хоёр сартай хүүхдийнхээ чөмгийг хугалжээ
Өчигдөр буюу энэ сарын 3-нд цагдаагийн байгууллагад хоёр сартай хүүхдийн биед гэмтэл учруулсан гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух Ч нь согтуурсан үедээ эхнэр Д-тэйгээ маргалдаж, улмаар хоёр сартай охиноо булаацалдан зүүн хөлийн дунд чөмгийг нь хугалж гэмтээжээ.
Хэргийг Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ