Ц.Нямдорж Дээд шүүхэд гомдол гаргажээ
Ц.Нямдорж өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ХЗДХ-ийн сайд байхдаа хэвлэлийн бага хурал зарлаж, Х.Баттулгыг төмөр зам байгуулах нууц гэрээ байгуулсан хэмээн мэдээлсэн билээ. Харин Х.Баттулга энэхүү мэдээллийг гүтгэлэг хэмээгээд нэр төрөө сэргээлгэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан юм.
Тэдний гомдлыг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцээд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгаас уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гаргасан билээ.
Гэвч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, Улсын Дээд шүүхэд гомдол гаргажээ. Түүний гомдлыг Улсын Дээд шүүх энэ сарын 12-нд хэлэлцэх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ