Цагдаа зодсон этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэв
Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг согтуу жолооч зодсон талаар манай сайт мэдээлсэн.
Тэгвэл цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн биед нь гэмтэл учруулан эсэргүүцсэн согтуу жолоочид өнөөдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.
Тодруулбал, нийслэлийн Замын цагдаагийн газрын цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ш.Одбаатарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нэгдүгээр багийн нэгдүгээр хороололд оршин суугч Д.Бямбасүрэн нь З7-17 УНМ улсын дугаартай “Тоёото Кроун” маркийн автомашиныг согтуугаар жолоодон явж байхдаа хууль ёсны шаардлага тавьсных нь төлөө зодож хүнд гэмтээсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ