ШУТИС-ийн оюутнуудын суулт үргэлжилж байна

Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн оюутны зөвлөлийн дарга Б.Мягмардоржид Оюутны хөгжил нийгмийн түншлэлийн проректор Г.Намнан өнөөдөр хүсэлт хүргүүлжээ. Тус албан бичигт 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын болон оюутны дотуур байрны төлбөрийг ТУЗ-ийн хурлаар тогтоохдоо тухайн сургуулиас ирүүлсэн саналыг харгалзан үзсэн. Мөн танайхаас ирүүлсэн албан тоотын дагуу бүрэлэдхүүн 13 сургуулийн захиралд сургалтын төлбөр нэмсэн шалтгааныг өнгөрсөн даваа гарагт танилцуулсан. Оюутны холбооны зүгээс оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалан, байр сууриа илэрхийлж байгааг чинь сургуулийн захиргаанаас хүндэтгэж байна. Гэвч та бүхний шаардлага нь тооцоо, судалгааны үндэслэл муутай гэж үзэж байна. Тиймээс сургууль дээр үүссэн эмх замбараагүй байдлыг зогсоож, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахыг хүссэн байна.
Гэвч оюутнуудын зарласан суулт үргэлжилж байгаа бөгөөд цаашид хичээлд суухгүй байх тухай асуудал ч яригдаж байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ