
Олон улсын эмэгтэй архитекторуудын 17 дугаар их хурал “Уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулахад архитекторуудын оролцоо” сэдвийн дор Улаанбаатар хотноо хоёр өдөр хуралдаж өндөрлөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан хуралдаанд АНУ,Белги, Япон,Тунис,Франц,БНАСУ,БНСУ зэрэг арав гаруй орны 40 гаруй манай улсын 400 орчим төлөөлөгч оролцож,15 илтгэл хэлэлцлээ. Хүлэмжийн хийн аюулыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад архитектур, хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлж хэрэгжүүлэх талаар дэлхийн эмэгтэй архитекторууд санал, бодлоо нэгтгэж нэгэн зүгт асуудлыг чиглүүлж чадсан өндөр ач холбогдолтой үйл явц боллоо.
Дэлхийн эмэгтэй архитекторууд дэлхий нийтийн “Ногоон хөгжлийн өнөөгийн бодлого”-той уялдуулан Монгол Улсын 2030 он хүртлэх хөгжлийн “Ногоон соёл иргэншил” үндэсний стратегийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагааг сайшаан тэмдэглэж дэмжин “Улаанбаатарын тунхаглал” гаргалаа. Уг тунхаглалд, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлж үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа архитекторуудыг ОУЭАХ-ны гишүүн орнууд болон дэлхийн хэмжээнд дэмжих, улс орнуудын хүчин чармайлтыг нэгтгэх, хамтын нийгэмлэгүүдийн арга туршлагуудыг солилцох, уур амьсгалын өөрчлалтийн сөрөг нөлөөллийг тооцсон хот байгуулалт,архитектур орон зайн төлөвлөлтийг бодлого боловсруулагчид дэмжих,эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, байгальд ээлтэй эрчим хүч хэрэглэхийг бодлогоо болгон хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусган энэ санал санаачилгыг дэлхий нийтээрээ дэмжин, эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриаллаа.
Хуралдааны үеэр гадаад, дотоодын 60 гаруй архитектур,уран бүтээлчдийн “Архитектур” үзэсгэлэн гарлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ