
Таван жилийн өмнө эхнэрээ хөнөөсөн эрийн хэрэг хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрээс илэрсэн.
а
Гэтэл энэ хэргийн дуулиан намжаагүй байтал эхнэрийнхээ цогцосыг гражинд нуусан хэрэг дахин гарлаа. Тодруулбал, Говьсүмбэр аймагт өнгөрсөн долоо хоногийн эхээр 40 гаран насны багш эмэгтэй нөхрийнхөө гарт хэрцийгээр амиа алджээ.
ө
Хохирогчийн цогцосыг хашаанд доторх гражиндаа нуусан байсныг төрсөн хүү нь санамсаргүй байдлаар олж, цагдаад мэдэгдсэн байна. Цогцос олдсноос хойш хоёр хоногийн дараа буюу өнгөрөгч баасан гаригт тус аймгийн Шивээговь сумаас нөхрийг нь сэжигтнээр татан саатуулжээ.
ө
Сэжигтэн Ж.Ганхуяг өмнө нь ял эдлэж байсан нэгэн бөгөөд гэр бүлдээ сэтгэлзүйн дарамт үзүүлдэг байсныг ойрын эх сурвалж мэдээлж байна.
ө
Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
:
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ