
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, зүүн аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, Алтайн өвөр говиор 24-29 хэм, Их нууруудын хотгороор 21-26 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 16-18 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ