“Сэргээгдэх эрчим хүч” үндэсний форум болно

img

  “Сэргээгдэх эрчим хүч” үндэсний форум өнөөдөр "Туушин" зочид буудалд болно. Манай улсад Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, эрдэмтэдтэй хийх уг үндэсний форумд Үндэсний СЭХ-ийн цаашдын хөгжлийн хэтийн ба ойрын төлөвлөгөөг мөн тулгарч буй бэрхшээлийг хамтран ярилцах юм.   Уг арга хэмжээг СЭХҮТ, Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд жил болгон зохион байгуулж байхаар төлөвлөөд байгаа аж. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний Форумд өмнөх өдрүүдэд хэлэлцүүлгээр яригдсан зүйлүүдийг монголын байгууллагуудтай ярилцлага хийж санал солилцохоор төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ