
Хятадын түшмэлийг байцаалтын үеэр мэдүүлэг авахдаа тамлан зовоож усанд живүүлсэн хэмээн тус улсын төрийн сонинд бичжээ. Юй Ци нь “Вэньжоу” төрийн үйлдвэрийн ерөнхий инженерээр ажиллаж байсан. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 9-нд нас барсан байна.
“Beijing Times” Сонинд бичсэнээр дөрөвдүгээр сарын 8-нд түүнийг байцаалтын үеэр мөстэй баннд толгойг нь дүрсний улмаас живсэн аж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй байна. Нас барсан тухай баримтад Юй Ци ус залгиснаас уушги нь ажиллагаагүй болсон гэсэн фотог хавсаргасан аж. Мөн хэд хэдэн цусан толбо ч нүүрэнд нь харагдаж байжээ . Харин албан ёсны дүгнэлт “золгүй явдал”.
Сонинд байцаалтын үеэр хэрэгтнийг тамлан зовоож байгаа нь хэрээс хэтэрч байгаагийн хамгийн тод жишээ хэмээн түүний хэргийг иш татсан байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ