М.Уранцэцэг: Олон ялагдаж байсан бөхөө ялсандаа баяртай байна

img

Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро хотноо өнгөрсөн сарын 26-нд эхэлж Монголын тамирчид эхний өдөр дэлхийн шинэ аваргаа өлгийдөн авсан билээ. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд медальтнууд тодорсон бөгөөд 48 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг жингийнхээ ангилалд аваргалж, эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медалийн эзэн болсон. Тэгвэл өнөөдөр өглөө 04.00 цагт жүдочид маань эх орондоо ирлээ. Энэ үеэр ОУХМ М.Уранцэцэг, ОУХМ Д.Амартүвшин, М.Уранцэцэгийн ээж О.Цэвэлмаа нарын сэтгэгдлийг сонссон юм.

6

М.Уранцэцэг: Алтын төлөө барилдаанд өчих мэх л хийе гэж бодсон

7

-Таньд юуны өмнө баяр хүргэе.Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Дэлхийн аварга хэмээн нэр хүндтэй цолны эзэн болсондоо баяртай байна. Надтай хамт ялалтын хором мөч бүхэнд хамт байсан Монголын ард түмэн, шигшээ багийн хамт олон, гэр бүлийнхэндээ талархаж байгаагаа илэрхийлье.

6

-Бразилийн бөхтэй нутгийнхан дэвжээн дээр барилдахад хэр байв?

-Мэдээж хэцүү байсан. Нутгийн дэвжээн дээр нь барилдаж байгаа болохоор хөгжөөн дэмжигчид нь шуугилдаад л жаахан хэцүү байсан. Өмнө нь Бразилийн бөхтэй дөрвөн удаа таарч гурав ялж нэг хожигдож байсан.

6

-Алтын төлөө барилдаанд Японы бөхийг өчих мэхээр ялсан шүү дээ. Хэрхэн барилдахаар тооцоолж гарсан байх?

-Тиймээ бэлтгэл сургуулилт дээрээ өчих мэхийг байнга хийдэг байсан, азаар. Тиймээс энэ мэхийг л хийе гэж тооцоолж гарсан. Японы бөх Асамид би урьд нь олон удаа ялагдаж байсан. Энэ удаа ялсандаа баяртай байна.

6

-Бөхийн гараагаа хэдэн оноос эхэлсэн бэ. Анхны багш нар нь ямар хүмүүс байсан бэ?

-2005 оноос хойш жүдогоор хичээллэж эхэлсэн. Миний анхны багш гэвэл Баярсайхан, Цэвэлмаа, Энхбаяр нар. Та нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

 66

ОУХМ Д Амартүвшин: Н.Түвшинбаяр ах намайг зүгээр л нэг тэмцээнд орж байгаа гэж бод гэсэн

6

-Таньд Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

6

-Хэсгийн аварга төлөө нутгийн жүдоч Г.Болдбаатартай таарсан. Тэмцээнийхээ талаараа яриач?

-Г. Болдбаатар бид хоёр эндээс явахдаа л нэг хэсэгт орохоо мэдсэн байсан. Яагаад гэвэл мэдүүлэг гарчихсан байдаг шүү дээ. Бид хоёр эхний гурван өрсөлдөгчээ ялаад наймд үлдээд. Тэгээд хоорондоо таарч барилдсан.

Тэмцээнд медалийн төлөө барилдана гээд бодоод сууж байхдаа жаахан нервтсэн. Тэгсэн Н.Түвшинбаяр ах намайг дуудаад юу болоод байгаа юм. Нервтэх юм юу ч байхгүй шүү гэсэн. Зүгээр л нэг тэмцээнд орж байгаа гэж бод. Санасан бодсоноо хийж тайван барилд гэсэн. Барилдаанууд их хурдан хурдан болж байсан болохоор амс хийх завгүй байсан.

6

-Алтын төлөө барилдаж байхад бие бариад байх шиг харагдаж байсан?

-Тийм зүйл байгаагүй. Өөрт байсан бүх зүйлээ гаргаж барилдсан.

6

-Та Хилчин спорт хороонд харьяалагддаг. Хилчин хороонынхонтойгоо баярын сэтгэгдлээ хуваалцана уу?

-2010 оноос эхлэн тус хороонд харьяалагдаж байгаа. Спорт хорооныхоо багш дасгалжуулагчдад баярлалаа гэж хэлмээр байна.

6

Г.Цэрмаа: Охин маань "Ээжээ би ялсан шүү. Одоо охин нь ээжийгээ жаргаана” гэсэн

6

-Охин тань дэлхийн аварга боллоо. Баярынхаа сэтгэгдлийг хуваалахгүй юу?

-Ээжийн хувьд сэтгэл догдлолгүй яахав. Охиныгоо барилдаж байгааг зурагтаар хараад өөрөө хамт барилдаж байлаа. Тэгээд хоёулаа заавал ялна шүү гэж дотроо бодож, залбирч байсан Бурхан шүтээндээ сүүнийхээ дээжийг өргөж суусан. Охин маань ялж байх тэр мөчид үнэхээр бахархалтай гоё байсан. Охин маань аварга болсон даруйдаа  “Ээжээ би ялсан шүү. Одоо охин нь ээжийгээ жаргаана” гэж хэлэхэд бүх дэлхий даяар сонсогдож байх шиг санагдаж байсан.

6

-Охингоо дэлхийн аварга болчихно гэж бодож байсан уу?

-Миний охин багаасаа бөх болно гэдэг байсан 2,3 дугаар ангиасаа бөхийн барилдаан сонирхож байсан. Би анх эмэгтэй хүүхэд бөх болох дэмий шүү дээ, муухай гэдэг байлаа. Харин охин маань би заавал бөх болно гэдэг байсан. Тэгэхээр нь би хэрэв би бөх болно гэж бодож байгаа бол заавал Олимп, Дэлхийн аварга болно шүү гэж хэлдэг байлаа. Хүсэл маань биелсэн.

 6

Монголын жүдо бөхийн түүхэнд дэлхийн аварга анхны эмэгтэй жүдоч болсон М.Уранцэцэг дэлхийн аваргын татамид 48 кг-ын жинд В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украины жүдоч Марина Кротыг цэвэр, дараагийн барилдаандаа Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр, улмаар Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Ингээд дараагийн барилдаанаа  Бразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аварга тамирчинг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялж, Монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмж, шинэ амжилтын эзэн болсон юм.

6

Тэгвэл ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ Д.Амартүвшингийн тухайд БНАСАУ-ын тамирчин Ян Хьёк-Чол, Морокко улсын тамирчин Яссин Моудатир, Австрийн Людвиг Пайшер нарыг ялж, улмаар хэсгийн аварга төлөө нутгийн жүдоч Г.Болдбаатартай таарсан. Дэлхийн аваргын дэвжээнд учраа таарсан тэдний барилдаанд Д.Амартүвшин ялснаар хэсгийн аварга болсон. Ингээд Д.Амартүвшин хагас шигшээ барилдаанд Гүржийн Амиран Папинашвилиг цэвэр ялж, аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч, 2009 оны өсвөрийн дэлхийн аварга Наохиса Такатод ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон билээ.

Д.Цэцэг

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ERYTE:
CHI YMAR GOY BAIGAAGAA MEDERH BOLNO AMJILT HUSYE
2013-09-06
хорхойтон:
аваргыг яахийм бэ
2013-09-06
төмөр:
Ёстой монгол охин...
2013-09-06
заяа:
баярлалаа амжилт хүсье сайхан аварга
2013-09-06
kkkkkkkkk:
olimn.n avraga URANTSTSG gj duuduuln gdgt itgelte bn. beltgele sn hij ulam sn barildj mongol tvmne bayrluularai
2013-09-05
Р.Эрдэнэбаяр /Дархан-Уул/:
сайн байна залуучуудаа та нарт маш сайхан ирээдүй байна хэзээ ч шантралгүй сайн зүтгэх хэрэгтэй баг хамт олон, анхны болон одоогийн багш дасгалжуулагч мөн аав, ээж, ах, дүү нарт чинь бас амжилт хүсье. илүү илүү илүү шүүүүүүүүүүүүүүүүүүү
2013-09-05
Tymnii_Neg:
Gaihaltai saihan medee bna. Bayar hurgie! Ulam ih amjilt gargaj olon saihan iim medeeg Ard tymendee hurgeerei.
2013-09-05
bayar:
mundag yumaa ex orniixoo neriig ondort gargaad bayar xurgie
2013-09-05
ганц ах нь аав нь ард түмэн нь:
үнэхээр сайн хүүхдүүд миний хүүхдүүд бидний хүүхдүүд монголын хүүхдүүд
2013-09-05
zedo:
delhiin avarga urnaagiin eej g.zermaa bagshdaa bayar hurgeye. sain bagsh sain eej shu.
2013-09-05
enhnbayar:
cain baina amjilt xvcbe
2013-09-05
qwertyui:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-05
Bayarlalaa:
Medal avch delhii dahid Mongoliinhoo neriig tsuuraituulsan ta 2-t bayar hurgeye. Buh Mongolchuudiinhaa umnuus bayarlalaa. Ulam ih amjilt gargaarai.
2013-09-05
huyagaa:
bayar hurgie anhnii emegtei avarga shuu ulam ih amjilt eruul enhiig husie olon saihan mehtei bolooroi
2013-09-05
KHARU_KHARU:
AMJILT AMJILT
2013-09-05
bileg:
ene boldbaatar devjeen deeree neleen shiruun haragdaj bsan. odoo ene zurgan deer engiin daruuhan kharagdaj bna. setgeliin beltgel saitai bsan bna..
2013-09-05
баярлалаа та 2 тоо:
би бид бүхэн баярлаж байна. мундаг мунпаг үнэхээр мундаг шүү. баярлалаа. одоо Олимподоо сайн үзлэх хэрэгтэй. бүр нулмс гарах гээд байна. хонгорууд минь Монгол улсынхаа нэрийг ахиан дахин гаргаарай. Хайрлахгүй уясахгүй байхын аргагүй барилдааныг чинь үзээд Монгол омогшил, Монголоо гэж огших сэтгэл баяр хөөрийн нулимс өөрийн эрхгүй төрж байсан шүү. баярлалаа. баяр хүргэе та хоёртоо.... Ахиад амжилт амжилт
2013-09-05
tPatriot:
Argaggui mundag oxioon!!! Odoo olimpiin avarga bolno shuu!!! Mexnii olon xuvlbartai, daatstai olon mextei, xuvilbar xoorondoo shiljuuldeg...tolgoigooroo l barildana shuudee duu min!!! Tolgoigoo bas sain xogjuuleerei...Tegvel bux yum ok!!!
2013-09-05