
Энэ баасан гарагт буюу маргааш “Шууд телевиз” хэлэлцүүлэг шууд нэвтрүүлэг зохион байгуулах гэж байна. Нэвтрүүлгийн хугацаа оройн 21:30 аас 22:30 хүртэл үргэлжилнэ. Бид анхны дугаараа “Инфляци” сэдвийн дор явуулах гэж байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт Сангийн сайд С.Баярцогт , Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Дэлхийн банкны төлөөлөгч болоод Үндэсний статистикийн газраас зочин уриад байна. Мөн Эдийн засагч Б.Түвшинтөгс оролцоно. Үзэгч та “Инфляци” сэдвийн хүрээнд асуултаа явуулна уу. Хэлэлцүүлгийг “Шууд телевиз”-ийн мэдээний албаны дарга Ж.Батхишиг хөтлөн явуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ