
Танзанад африкийн хамгийн том алтны уурхай бий. Тус орны жижиг алтны уурхайд олон мянган хүүхэд эрүүл мэндээрээ дэнчин тавин ажиллаж байна. Эдний нэг бол Эзэкейл 15 настай. Заримдаа шорооноос алтыг ялгаж авах үед ууршсан мөнгөн усаар амьгалахад хүрнэ.
.

Ричард 13 настай. Тэр өлсөхийн эрхэнд мөнгө олохоор уурхайд ажиллаж эхэлсэн. Ажиллаад удаагүй байхад нь цээжнээсээ дээш нуранганд дарагдаж байжээ. Тэр долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэхдээ маш их өвдөлтийг мэдэрдэг байсан. Тэр уурхайд эргэн очихыг хүсэхгүй байсан ч түүнийг асардаг авга ах нь ажиллахыг шаарджээ.
.

“Уул уурхайн бүх ажил надад таалагддаггүй. Би өдрийн цагаар сургууль суралцахыг хүсч байна. Гэвч би ном болоод дүрэмт хувцас авах мөнгө байхгүй. Би ажиллах юм бол тэдгээдрийг авч чадна. Би багш болохыг хүсдэг” хэмээн Ричард хүү ярьжээ.
.

Танзаны бичил алтны уурхайд хүүхдийн хөдөлмөр, мөнгөн усны хөнөөл бий. Хүүхдүүд гүн рүү орж цааш ухаж, өрөмдлөг хийн хөрсөн доор ажиллаж маш хүнд алттай шороо зөөдөг.
.

Танзаны охид хөвгүүд алтны уурхайгаас сайхан амьдралыг олно гэж итгэдэг ч цөхрөл болоод аюулын тойрогт гацаж мухардалд ордог.
.

Энэ охин 12 настай. Алттай шороог алхаар буталдаг. Тэр хэлэхдээ “Алхаар цохиулж байсан. Маш их цус гарсан”. Тэр уурхай руу долоо хоногт хэд хэдэн удаа алхаж очдог бөгөөд өдрийн 1-2 долларын хөлс авдаг.
.

Хар ажил хийж байгаа хүүхдүүд мөнгөн усны хордох эрсдэлтэй. Тэнд ажиллаагүй хүүхэд ч мөн энэ аюулд ордог. 4 настай охин томчууд ажиллаж байх хооронд мөнгөн усаар бохирдсон усны ойр тоглож байна.
.

Уул уурхай энэ бүс нутагт охидыг хүйсээр хавчин гадуурхах мөн дарамтлан биеийг нь үнэлүүлдэг. Зарим охид бэлгийн мөлжлөгт өртөж хохирсон байдаг.
.

Уурхайд ажилласнаар хүүхдүүд сургууль хамрагдаж чадахгүй байгаа юм.
.

Танзаны засгийн газар Бичил алтны уурхайд хүүхдүүдийг ажиллуулахыг хязгаарлах хэрэгтэй бөгөөд Дэлхийн банк болон донор орнууд үүнд дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдээ байгаа.
.
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ