Олон тооны тарвага оруулж ирэхийг завджээ
Өнөө өглөө СХД-ийн Эмээлтийн шалган бүртгэх товчоогоор олон тооны тарваганы тулам оруулж ирэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас орж ирж буй хот хоорондын зорчигч тээврийн 7661 дугаарын автобуснаас 10 тарваганы тулам, хоёр тарваганы түүхий мах, нэг чанасан мах, Архангай аймгийн Хангай сумаас орж ирж буй автомашинаас 10 гаруй тарваганы туламыг нийслэлд оруулж ирэх гэж байсныг МХЕГ-ын байцаагчид илрүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ