Беларусь руу зорчиход урилга шаардлагагүй болно

img

  Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.БолдБүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн орлогч сайд В.Рыбаков нар өчигдөр гарын үсэг зурлаа.   Ингэснээр энгийн паспорттай иргэд харилцан зорчиход албан ёсны урилга авах шаардлагагүй болж байгаа бөгөөд бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм.   Энэхүү хэлэлцээр нь дотоодын хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болсон тухай талууд  дипломат шугамаар харилцан мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Монгол Улс одоогоор нийт 16 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boslogo:
zam chxlxxl zail belorus orj byadag yum
2013-09-10
.....:
Tiishee yavj yu hiihuu aan.
2013-09-05
BPECT:
Bpect gaali passportiin hymyyc ni gej 1 eoo gazar bainoo.aimaar shyy!
2013-09-05
gogo:
yadaj hynsnii baraa ni horgyi baihdoo. Batiko ni hamtraliin darga bolohoor...hodoog sain medeh baihoo
2013-09-05
ZOOZOO:
IKH YUMAAR AA GIIGUULJ DEE. SONOH OO DOHOOD OROS AH NARYG BUTSAAD DAGASAN ULS SHUU DEE
2013-09-05