Шоу цэнгээн тасардаггүй “согтуу” Улаанбаатар
Их хотын хөл хөдөлгөөн татарч нэгэн шөнө айсуй. Энэ бол өчигдөр үдшийн Улаанбаатар хотын дүр төрх.
Манай сайтын сурвалжлах баг Улаанбаатарын нэгэн шөнө болж өнгөрөх үйл явдлыг сэтгүүлчийн дуранд тусгасан юм.
Шөнийн 01.15 цаг. Аль эрт автобус унаа зогссон хэдий ч энэ хоёр газарт хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Сайн муу нь үл мэдэгдэх хөгшин, залуу хүүхнүүд, халамцуу, согтуу залуус холхилдох агаад хоёр гурван машин хэн нэгэн ирэхийг хүлээх мэт зогсох аж. Энд адал явдалтай киноны зураг авалт хийсэн ч болохоор санагдав.
Энд "Залуучуудаас өөр хүн амьдардаггүй хот юм байна" гэж гаднынхан андуурмаар аж. Барилгачдын талбайгаас III, IV-р хороолол хүртэл явахад оюутан залуус хэсэг хэсгээрээ явах бөгөөд зарим нь согтуурхаж хоорондоо зодолдож харагдана.
Миңий хотын гудамж 02.55 цаг болж байхад архинд хөлчүүрсэн охид, залуус хөлхсөн хэвээрээ л байлаа.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ