Болт зодог “тайлна”

Усэйн Болт маргааш Брюсселийн тэмцээнд 100 метрт гүйнэ. Тэрбээр Москвад болсон хөнгөн атлетикийн тэмцээнээс медалийнхаа цуглуулгыг гурваар нэмсэн билээ.
Болт олимпийн зургаа, дэлхийн найман алтан медальтай. 2009 онд Берлинд 100 метрт 9,58 секунд, 200 метрт 19,19 секунд, 4*100 метрийн буухиад (Лондон 2012) Ямайкийн баг тамирчдын хамт 36,84 секундын амжилт үзүүлж рекорд тогтоосон юм. Үүнээс гадна гурван төрлийн зайд нэг олимпт (Бээжин 2008) дээд амжилт эвдсэн. Анх удаа хоёр олимп дараалан 100, 200 метрт түрүүлсэн. Тэрбээр 2009,2009,2012 онд дэлхийн хөнгөн атлетикийн шилдэг тамирчин болж байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ