Ц.Оюундарь: Засгийн газар тийм ч муу ажиллаагүй
АН-ын долоо хоног бүрийн пүрэв гариг бүрт зохион байгуулдаг ээлжилт “4:11” уулзалт өнөөдөр боллоо. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд БНХАУ-д айлчлаад ирсэн байна. БНХАУ-ын коммунист намын урилгаар айлчилсан нь АН эрх баригч хүчин болсны дараах анхны гадаад дахь айлчлал гэнэ. Айлчлалын үеэр Хятадын коммунист намын удирдлагуудтай уулзаж, цаашдын харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. “АН өнгөрсөн жилүүдэд сөрөг хүчний байр сууринаас эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, дотоод асуудалд анхааран шүүмжлэлтэй ханддаг байсан. Харин одоо эрх баригч хүчний хувьд намынхаа гадаад асуудалд анхаарлаа хандуулах болно” хэмээн Ц.Оюундарь мэдээллээ. Мөн намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, сайд дарга нар, албан тушаалтнуудыг шахаж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
6

-Бид БНХАУ-ын Коммунист намын урилгаар ажлын анхны айлчлал хийсэн. Хоёр намын хувьд үзэл бодлын зөрүү байгаа. Ард түмнийхээ амьдралыг хэрхэн сайжруулах гэдэг ямар ч эрх баригч хүчний зорилго. Энэ үүднээс тодорхой зүйл дээр хамтарч ажиллаж байна.
6
-Сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг огцрох шаардлага тавьж байгаа. Үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн хугацааны ажлыг харахад тийм ч муу ажиллаагүй. Эдийн засгийн тодорхой хүндэрлүүд байгаа. Дэлхийн эдийн засаг хямарсан байгаа. Энэ үр нөлөө нь Монголд нөлөөлж байгаа байх. Хятадын эдийн засгийн өсөлт ч энэ жил буурсан. Мэдээж энэ нь манайд нөлөөлсөн. Төсвийн хөрөнгө оруулалтыг оны эхэнд төлөвлөөд нэг дүн гаргадаг. Тэр дүн нь тодорхой хэмжээгээр тасалдсан. Гэтэл нөгөө талаас төлөвлөөгүй мөнгө босгосон шүү дээ. Тухайлбал, Чингис бондын мөнгөөр манай Засгийн газар төлөвлөөгүйгээр оруулж ирээд их хэмжээний бүтээн байгуулалтуудыг хийсэн. Энэ нь төсөвт тусгагдсан ажлуудаас гадуур, нэмж хийж байгаа зүйл. МАН-ын зүгээс тавьж байгаа шаардлагад энэ нь тооцогдоогүй. Төсвийн хөрөнгө оруулалтын тасралтаар эдийн засгийн өсөлтийг дангаар нь тооцож болохгүй.
6
-Долларын ханш өсөөд байгааг хэрхэн зохицуулах вэ?
-Долларын ханшны өсөлтийг бид ч ажиглаж байна. Энэ ажлыг хариуцаж байгаа хүмүүст тодорхой шаардлага тавьсан. Хамгийн гол нь гаднаас доллар орж ирэхээ больсон. Бүтээгдэхүүнүүд тэрбум долларын өрөнд явж байгаа. Оюутолгойгоос 250 сая, Тавантолгойгоос 350 сая, Эрдэнэтээс 230 сая ам.доллар зээлсэн. Бүтээгдэхүүнүүд нь гараад доллар болж орж ирэхгүй оронд нь өрөнд явж байна. Ингээд л ханш өсөөд байгаа юм. Тиймээс бид өнөөдөр Оюутолгойгоос гаргаж байгаа баяжмалаа хоёр дахин нэмэгдүүлж, доллар оруулж ирэх тал дээр ярьж байна.
6
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсанд намын зүгээс ямар байр суурьтай байна вэ?
-Оюутолгойн хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд эдийн засагт даацтай, бодитой орж ирсэн. Харин одоо энэ хөрөнгө оруулалт дууссан учраас ид үетэй нь харьцуулахад их хэмжээгээр буурсан мэт харагдаад байгаа. Нөгөө талаас бусад хөрөнгө оруулалт, тухайлбал 1500 лицензийг зогсоож, цэгцэлж байгаа учир хөрөнгө оруулалт зогссон. Одоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн батлахаар асуудал жигдрээд ирнэ.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ