Москва эсэргүүцлийн ноот бичиг гардууллаа

img

  Москва  дахь АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид эсэргүүцлийн нот бичиг гардуулсан тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ. Ноот бичигт Оросын иргэдийг гуравдагч оронд баривчилж  байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Бичигт  Оросын иргэдийг мөрдөн мөшгих ажиллагаагаа зогсоохгүй бол Москва хариу арга хэмжээ авна гэсэн байна. Мөн Хэрвээ АНУ-ын хууль сахиулах байгууллагад Оросын иргэдэд тавих ямар нэг зайлшгүй шаардлага байгаа бол хоёр улсын хооронд  1999 онд байгуулсан гэрээг мөрдөхийг цохон тэмдэглэжээ. Дээрх ноот бичигт  Литвад Дмитрий Устинов, Испанид Дмитрий Белороссов, Коста-Рикад Максим Чухарев, Доминиканд Александр Панин нарын иргэдийн Америкийн хууль сахиулагчид баривчилсныг дурдсан байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ