Г.Батсүх: Хуучин орон сууцны үнэ 20 гаруй хувиар өссөн
Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн баяр маргааш буюу энэ сарын 06-нд Барилгачдын талбайд болно.
Үүнтэй холбоотойгор БХБЯам, НЗДТГ, НЕТГ, Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг салбарын төрийн захиргааны байгууллагууд болон төрийн бус байгуулагууд хамтран “Барилга орон сууц-2013” үзэсгэлэнг энэ сарын 06-08-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулна.
6
Зургаа дахь жилдээ болж буй тус үзэсгэлэнд нийт 120 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцож байгаа бөгөөд тэндээс Улаанбаатар хотод барьж байгаа болон ашиглалтад орсон шинэ орон сууцнуудын дэлгэрэнгүй танилцуулга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн тухай болон барилгын материал, дэвшилтэт технологийн талаар мэдээлэл авах боломжтой юм.
6
Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд хамтран зохион байгуулагч байгууллагуудын уулзалт, семинар, нээлттэй хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагаа болохоос гадна үзэсгэлэнд оролцогч компаниуд барилгын материал бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ орон сууцандаа хямдрал урамшуулал зарлаж, сугалаат худалдаа явуулах аж.
6

6
-Найман хувийн хүүтэй зээлээс шалтгаалан орон сууцны үнэ өсч байгаа. Энэ талаар?
-Тийм. Гэхдээ хуучин байрны үнэ хамгийн ихээр өсч байна. Найман хувийн хүүтэй зээл олгож эхэлсэнээс хойш буюу хоёр сарын хугацаанд хуучин байрны үнэ 20 гаруй, шинэ орон сууцных 4-5 хувиар нэмэгдсэн байгаа юм. Ер нь бэлэн байр худалдаж авснаас захиалга авч эхэлж буй байранд захиалга өгвөл хамаагүй хямд тусдаг.
6
-Өнөөдөр зах зээл дээр орон сууцны м.кв-ийн үнэ ханш ямар байна вэ?
-Улаанбаатар хотод барЬж байгаа нийт барилгын 40 гаруй хувь нь тансаг зэрэглэлийн орон сууц, үлдсэн хэсэг нь стандарт зэрэглэл буюу энгийн байрууд байдаг. Энэ хоёр зэрэглэлээсээ хамаарч үнэ нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал тансаг зэрэглэлийн орон сууцны м.кв-ийн үнэ 2,2 саяаас эхлээд дөрвөн сая орчим байхад хотын захад байрлалтай стандарт орон сууцны үнэ 980 мянган төгрөгөөс эхэлж байгаа.
6
-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод хэдэн орон сууц баригдаж байна?
-Нийт 43 мянган айлын орон сууцны барига баригдаж байгаа. Тэдний 60 орчим хувь нь ХУД, БЗД-ийн нутаг дэвсгэрт байрладаг. Ашиглалтад орох сүүлийн хугацаа нь 2016 он хүртэл.
6
- Манай улсад барилгын материал үйлдвэрлэлийн хэдэн компани байна вэ? Энэ намар барилга материалын үнэ тогтвортой байна.
-Барилгын материал үйлдвэрлэгч 500 гаруй аж ахуй нэгж байгууллага байдаг. Тэдний 70 гаруй хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр тэдний хийсэн зүйлийг үзэж харах, туршлага судлах бүрэн боломжтой. Гэхдээ энэ намар барилгын материалын үнэ ханш тогтвортой байгаа ч энэ нь орон сууцны үнэд нөлөөлөхгүй байна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ