“Жи энд ю гоулд” ХХК хууль зөрчиж байна
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт “Жи энд ю гоулд” ХХК Монгол улсын хууль тогтоомжийг зөрчин ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа тухай тус сумын иргэд болон зэргэлдээ аймгийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
6
Тус компанийн ашигт малтмал олборлож байгаа газар болох Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт байх Завхан голын сав газрын эх болох Шар усны гол, Хар усны голын урсац бүрэлдэх эхийг Улсын онц чухал объектийн жагсаалтад авах тухай “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-д заасан байдаг.
6
Энэ тухай хуульч, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл “Жи энд ю гоулд” ХХК-нийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хуулийн дагуу цуцлагдсан. Нийслэлийн СБД-ийн шүүгч болон нийслэлийн захиргааны хэргийн шүүгчийн захирамж хүртэл гарсан. Гэвч тус компани нь Монгол улсын хууль тогтоомжийг үл ойшоож үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү асуудалд холбогдох газрууд анхаарал хандуулж, зогсоох хэрэгтэй байна” гэлээ.
6
Гурванбулаг сум нь ундны усны хомсдолтой бөгөөд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа цаашид үргэлжилбэл усгүй болох аюул нүүрлэх аж. Тиймээс тус сумын иргэд болон зэргэлдээ аймгууд болох Архангай, Говь-Алтай аймгийн ТББ-уудтай хамтран эсэргүүцэл зарлаад долоо хонож байгаа юм байна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ