Хоолны газрууд шалгалтанд “уналаа”

img

Энэ сарын 1-нээс нийтийн хоолны үйлдвэрлэлд эрүүл ахуйн шинэ стандартыг мөрдүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, эмх замбараагүй байдлыг цэгцэлж зөвхөн шаардлага хангасан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин ажиллуулахаар тохиролцжээ.

Нийслэлийн зургаан дүүрэг, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймаг орон нутгийн нийт 360 гаруй нийтийн хоолны газруудад шалгалт хийжээ. Шалгалтыг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран хийсэн байна.

Шалгалтаар хоолны газрууд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, дутуу хамрагдсан, хугацаа нь дууссан байжээ. Мөн ажлын байрны болон хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хоол үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ажлын байрны дүгнэлтгүй, хоолны газрын барилга төлөвлөлт шийдэл, технологийн дагуу зохион байгуулагдаагүй, хоолны дээжийг тогтмол авч зөв хадгалан тэмдэглэл хийгээгүй болох нь тогтоогдсон байна.

Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ