“Барилга, орон сууц- 2013” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Барилгын Зөвлөгөө мэдээллийн төвөөс “Барилга орон сууц-2013” үзэсгэлэн яармагыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулахаар болжээ. Уг үзэсгэлэн нь иргэдийн байр, орон сууцны хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх, энэ намар , шинээр ашиглалтанд орж буй орон сууцнуудын үнэ ханшийг тодорхойлох зорилготой гэнэ.
Түүнчлэн Улаанбаатар хотод баригдаж байгаа, ашиглалтанд орсон сууцнуудын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулахаас гадна ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан арилжааны банкуудыг урьж оролцуулан иргэдэд орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зээл, лизингийн үйлчилгээг үзүүлэхээр болжээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ