Олон улсын төрийн албаны чуулга уулзалт өндөрлөв

img

  Төрийн албаны төв байгууллагуудын олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн санаачилгаар Азид анх удаа манай улсад зохион байгуулагдсан энэхүү олон улсын чуулга уулзалтад 13 орны төрийн албаны төв байгууллагын 30 гаруй удирдах албан тушаалтан оролцсон. Төлөөлөгчид хоёр өдрийн турш төрийн албаны онцлог, тулгамдсан асуудал, өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц, төрийн албан хаагчийн нийгмийн асуудал, ангилал, зэрэг дэв, цалин хангамжийн тогтолцоо, мөн эмч, багш нарын бүлгийг хэрхэн хамааруулан зохицуулдаг талаар өөрсдийн орны жишээ баримт дээр тулгуурлан илтгэл тавьж хэлэлцүүлэн санал бодлоо солилцож, туршлага хуваалцсан юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ