Хар тамхи хэрэглэсэн бүлэг залуусыг саатуулжээ
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Орд 17” зочид буудалд хэсэг залуус манай дүүд хар тамхи татуулах гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийг дагуу цагдаагийн албан хаагчид очиход тус зочид буудлын хоёр давхарт Сүхбаатар дүүргийн 13-р хороонд оршин суух 24 настай эмэгтэй Э, Б, С, Х нары хамт мансуурсан байдалтай байсан гэнэ. Тэдэнд хөх ууттай өвс, гаанс хэлбрийн усны сав зэрэг байсныг эд мөрийн баримтаар хураан авч, залуусыг саатуулжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ