III, IV хорооллын эцсийн уулзвар шинэчлэгдлээ

img

 

Баянгол дүүргийн VII, XIII хорооны нутаг дэвсгэр хорооллын эцсийн уулзварыг “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж, өчигдөр нээжээ. Тус уулзварын зарим зорчих хэсгийн эгнээ цөөнөөс гадна замын элэгдэл эвдрэл их байсан. Мөн хөдөлгөөний зохион байгуулалт буруугаас шалтгаалан түгжрэл үүсдэг байсан.

Тэгвэл уулзварын зорчих хэсгийн талбайг 2902 ам метрээр өргөтгөж, нийт 13046 ам метр талбайд асфальтбетон хучилт хийжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь 2 эгнээтэй байсан зорчих хэсэг 3 болон 5 эгнээтэй, 3 эгнээтэй байсан нь 4 эгнээ бүхий зорчих хэсэгтэй болсон байна. Түүнчлэн, уулзварын өргөтгөлд орсон инженерийн шугам хоолойг цогцоор нь шинэчилсэн юм. Зорчих хэсгийг өргөтгөхдөө замын голын хэт өргөн тусгаарлах зурвасыг ашигласан нь газар чөлөөлөлт гэх мэт нэмэлт ажил шаардахгүйгээр зам барилгын ажлыг богино хугацаанд дуусгахад дөхөм болсон байна. “Гудамж” төслийн хүрээнд хамгийн эхлээд Өргөөгийн уулзварыг өргөтгөн шинэчилсэн. Өчигдөр III, IV хорооллын эцсийн уулзварыг шинэчлэгдлээ. Тэгвэл удахгүй гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг I хорооллын арын замтай шууд холбосон шинэ уулзвар удахгүй ашиглалтад орно. Харин дараагийн ээлжинд Ахуйн үйлчилгээний уулзварыг өргөтгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр хороолол чиглэлийн авто замын сүлжээг цогцоор нь шинэчилж, байгаа юм. Хорооллын эцсийн уулзвар нь “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн 33 уулзвараас ашиглалтад орж буй 11 дэх уулзвар нь аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tugjrel:
Ter uragshaa ergedeg nariin zamaar n bas tom ovoriin avtobus yavj bgaa geed bod doo.Tegeheer tugjrehgui yah yum???
2013-09-07
dordson:
Huuchnaasaa dordson.Yagaad gevel uragshaa uruuddag zam n nariin heveeree tul tuslah zamaar deesh zuun gar tiish ergeheh n ih boglordog bolson.Bas zogsoolgui bolgood archaad,tuushindaad ogson.Ene AH dendej bn,buh yumiig hucheer shiideh yum.Ene barilga omno n baisan yum chini MAH-iinh bh geed l tuushindaad bgaa.
2013-09-07
ирген:
аймаар тугжирдэг болсон гд л гаслаад байхын яацын бол Автобуснууд эцсийн зогсоолуй болоод шууд эргэхдээ багтахгуй бгаагаас болов гэнэ Мэдэх хун бна уу
2013-09-06
Klopy:
Ter tsaad talaar ni haragdaj bgaa oros tosgonyg...aa yayaya..muuhai gedeg ni..
2013-09-06