Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны нээлт болно

img

  Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян өнөөдөр эхэлж байгаа бөгөөд нээлт нь 11:00 цагт Чингисийн талбайд болно.   Энэ өдөр дүүргийн эрүүл мэндийн төвийнхөн оюутнуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм.  Энэ оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарыг оюутны эрүүл мэндийг дэмжих сар болгон тэмдэглэхээр болсон. Сүүлийн жилүү­дэд эмэгтэй оюутнуудын дунд хүсээ­гүй жирэмслэлт ихэсч, үүнээс болж  амь насаа алдах тохиолдол ч гарч байна. Энэ мэтчилэн  эхийн эндэгдэл нэмэгдэж буйтай хол­боотойгоор ЭМЯ-наас дээрх шийдвэрийг гаргасан байна.   Аяны хүрээнд  оюутнуудын өмнө тулгардаг асуудал болох гэр бүр төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, аюултай үр хөндөлтийн талаар оюут­нуудад мэдлэг, мэдээлэл олгож, тухайн сургууль дээр нь очиж лекц унших юм. Мөн оюутнуудтай ажилла­даг байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.  Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол:
Чингисийн талбай гэж хаана байна вэ. Бат Үүлийн гэрийн гадаа байгаам уу
2013-09-06