
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох, хүчингүй болгох тухай, Хил дамнасан шим мандлын дархан газар байгуулах тухай, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ