“Мөнгөн харандаа” өнөөдөр тоглоно
Өнөөдөр барилгачдын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан “Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн дэргэдэх “Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийнхээ ойн тоглолтыг хийх гэж байна. Уг хамтлаг анх даралтат хөгжимчин Т.Түвшинтөр, гоцлол гитарчин Л.Энхбаяр, басс гитарчин Х.Эрдэнэбат, бөмбөрчин Ц.Алтангэрэл, дуучин Ц.Сэлэнгэцэцэг, ритм гитарчин Г.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй байжээ. Харин нэрний хувьд барилгын зураг төслийн ажлын гол зэвсэг нь харандаа учраас ийнхүү нэрлэсэн түүхтэй. “Мөнгөн харандаа” хамтлагаас зууны манлай дуучин Б.Сарантуяа, поп дуучин Р.Лхамаа зэрэг нэртэй уран бүтээлчид төрсөн бөгөөд 30 жилийн ойн тоглолтод хамтлагийн түүхийг бичилцсэн уран бүтээлчид бүгд оролцох юм. Тоглолт өнөө орой 18.00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд болно.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ