Баруун Цанхиас 3-3.5 сая тонн нүүрс олборлоно

img

1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй баруун Цанхийн нүүрс өчигдрөөс экспортлогдож эхэлсэн. Өнгөрсөн 2008 оны сонгуулиар улстөрчид иргэддээ хувь хишиг хүртээнэ гэж амласнаа биелүүлэхээр БНХАУ-ын "Чалко" компанид 350 сая ам.долларын “өр” тавьчихсан. Амлалтандаа хүрч ард иргэддээ хишиг хувийг хүртээсэн хэдий ч эргэн өр болж үлдсэн байдаг. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит ХК-ийн Зүүн цанхийн нүүрсээр нийт өрийн 180 сая ам.долларыг төлчихөөд байгаа. Энэ оноос өмнө үлдсэн 170 сая ам.долларын өрийг барагдуулах шаардлагатай. Нэг үгээр бол, зүүн Цанхиас олборлож, экспортолж буй нүүрсийг “Чалко” компанид өр барагдуулахаар өгч байгаа гэсэн үг.

6

Харин баруун Цанхийн экспортыг албан ёсоор нээснээр орлого нь манай улсад валютын нөөц нэмэгдүүлэх зэргээр үр өгөөжөө өгч эхэлнэ гэсэн тооцоог гаргаад байгаа. 1.2 тэрбум тонн нөөцтэй баруун Цанхиас энэ жил 3-3.5 сая тонн нүүр олборлохоор төлөвлөөд байгаа юм. Хоёр уурхай зэрэг ажилласнаар ирэх жилээс хүчин чадал нэмэгдэж баруун, зүүн Цанхиас тус бүр долоон сая тонн нүүрс олборлож, экспортлох төлөвлөгөөтэй аж.

6

"Чалко" компанитай байгуулсан гэрээний дагуу зүүн Цанхийн талбайгаас Цагаан хаданд нүүрсээ буулгадаг байсан бол энэ удаад баруун Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсийг Хятадын Ганц мод боомт руу шууд тээвэрлэлт хийх юм. Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрс тээвэрлэлтийн зардал 10 хувиар буурах аж. Одоогийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" компани нүүрс тээвэрлэлтийн зардалдаа тонн тутамд 20 ам.долларыг төлж байгаа. Харин баруун Цанхиас олборлосон нүүрсийг Хятадын Ганц мод руу шууд ачилт хийснээр тээвэрлэлтийн зардлыг тонн тутамд гурав орчим ам.доллараар бууруулах юм.

6

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орвол Тавантолгойн нүүрсний тээвэрлэлтийн зардал найман ам.доллараар буурах боломжтой юм байна. Одоогоор баруун Цанхиас олборлосон нүүрсийг ямар оронд нийлүүлэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

6

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Haagii chamd shuu:
Margax argagui unen shdee. Hashaa achix ni todorxoigui bn gj bga bizde
2013-09-17
haagiid ...:
hagi huniig asuusan asuultaar ni dugnedeg yum shuu asuuj bgaa asuultaa bolgoomjtoi tavij baihgui bol ...
2013-09-11
хаги:
хөөе тэгээд хаашаа ачаад байгаа юм бэ.
2013-09-07
Xexe:
Neeh goe taatai medee bichijbaisnaa, hamgiin suuliin uguulber hutga shaahiim daa
2013-09-06