Хойд Солонгосын тэргүүн хатагтайн гадаад төрх анхаарлын төвд
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эхнэр “Марабон” чуулгын концертыг нөхрийн хамт үзэхээр ирэхдээ үсээ тайруулсан байсан нь олны анхаарлыг ихэд татжээ. Ли Соль Ю хатагтайн богино тайралт даруй моодонд орж тус улсын бүсгүйчүүд үсээ тайруулах болсон гэнэ.
Ли Соль Ю хойд солонгосчуудын хувьд загварын хатан хаан болоод байна. Түүний өмссөн хувцастай адилыг Хятад руу их хэмжээгээр захих болсон аж. Ким Чен Ун бүсгүйтэй 2011 оны 12 дугаар сарын 31-нд танилцсан гэж албан ёсны намтарт нь байдаг ч 2009 онд хэдийнэ танилцсан байсан гэж эх сурвалж хэлдэг. Хатагтай 27 настай. Хоёр хүүхэдтэй. Ким Ир Сений нэрэмжит сургуулийг төгсгөсөн.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ