Л.Чинбатын барилгын ажлыг зогсоохоор боллоо

img

  Өчигдөр хуралдсан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатын гэх тодотголтой барилгын асуудал хөндөгдсөн байна. Тус барилгад  хийсэн шалгалтын ажлын хэсгийг ахласан нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл тус барилгыг танилцуулахдаа" Иргэн Л.Чинбат нь 2002 оны 12 сарын 06-ны өдрийн нийтийн дуудлага худалдаанд оролцож Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2002 оны 165-р тогтоолоор “Таско” ХХК-ны түрээсээр эзэмшиж байсан 222,3 мкв талбай бүхий газрыг 53,017,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2006 оны 05-р сарын 26-ны өдрийн 256-р захирамжаар иргэн Л.Чинбатад СБД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 794м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.   Тус газар нь 805 дугаар Ус дамжуулах төв буюу ЦТП-ийн барилгын газар бөгөөд уг газар нь хувьчлагдаагүй байхад Улаанбаатар хотын Ерөнхий менежер удирдан хийсэн нэгдсэн уулзалтаар иргэн Л.Чинбат, тухай хорооны иргэдийн төлөөлөл болон холбогдох албаныхан байлцан 2001 оны 2-р сарын 28-ны өдөр байгуулсан “Барилга барих, зоорийн давхраас нийслэлийн  өмчид шилжүүлэх тухай” гурван талт гэрээг үндэслэн НЗД-ын 2001 оны 04 сарын 07-ны захирамжаар СБД-ийн 6-р хороонд 0,043га газарт үйлчилгээтэй, орон сууцны барилга барих зөвшөөрөл олгожээ.   Харин энэхүү захирамжуудыг тухайн хорооны оршин суугчид хууль бус гэж эсэргүүцэн удаа дараа нийслэлийн шүүхэд хандаж, хотын төвд, орон сууцны дундах талбайд барилгын норм, стандартыг зөрчин баригдаж эхэлсэн энэ барилгад холбогдох нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхгүй байх, ямар нэгэн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахгүй байх хүртэл хориглосон шүүхийн шийдвэр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гаргаж байсан байна. Мөн иргэн Л.Чинбат нь  барилгын зураг төслийг улсын экспертизийн албаар хянуулаагүй хэрнээ 2011 оны 08 сард барилгын газар шорооны ажлыг эхлүүлсэнийг НМХГ-аас шалгаж зөрчил арилгуулах тухай акт тогтоож, 2 дахь шалгалтаар 13-р давхрын каркас цутгалтын ажил хийгдэж байсан тул барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг мөн тогтоосон байна. Нийслэлийн захиргааны шүүхээс үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэр гарч, НМХГ-аас удаа дараа акт тогтоосон байхад иргэн Л.Чинбатад барилга барих түр зөвшөөрлийг 2012 оны 11 сарын 30-ны өдөр НМХГ-ын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ өгчээ. Ингэснээр уг барилга үргэлжлүүлэн баригдсанаас гадна дулаан, цахилгаанаар хангагдсан байдалтай байгаа юм.  Улсын байцаагчийн дээрхи үйлдлийг тус хорооны оршин суугчдын “Эрдэм” СӨХ-өөс АТГ-т мэдэгдэж шалгуулахад хууль зөрчсөн нь тогтоогджээ.   Барилга угсралтын журам, холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөнөөс гадна 100 гаруй ам метр талбай эзэлдэг орон сууцны 7 байр, 199 өрх, 1594 оршин суугч, таван дамжин хэрэглэгч, 63 аж ахуйн нэгжийг ус дулаанаар хангадаг ус дамжуулах ЦТП-г ойролцоох 20 айлын 47-р байранд шилжүүлсэн нь оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн байгаа юм. Тиймээс  оршин суугчид Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, хууль бус үйлдлийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргасан. Уг хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн ахласан ажлын хэсэг газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан юм. Ажлын хэсгээс оршин суугчдын гомдлыг яаралтай шийдвэрлэж, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох шаардлагатайг саналыг Удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулжээ   Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “ Энэ барилга нь үнэхээр хэтэрсэн асуудал болсон байна лээ.Тэнд тоглоомын талбай битгий хэл машин ч орж гарах зайгүй. Үлдсэн жаахан газар дээр нь яагаад 13 давхар барилга барьсаныг ойлгохгүй байна.” гэлээ Нийслэлийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  иргэн Л.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс НМХГ-аас акт тогтоож, нийслэлийн Захиргааны шүүхээс шийдвэр гарчихсан байхад танай компани Нийслэлийн МХГ-аас ямар замаар зөвшөөрөл авсан талаар тайлбар өгөхийг хүссэн ч иргэн Л.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой хариу өгч чадаагүй. Ингээд нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл барилгын ажил хийхийг хориглоно гэж тодорхой заасан байхад холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч дур мэдэн барилгын ажлыг үргэлжлүүлсэнийг яаралтай таслан зогсоох.  Зөвшөөрөл олгосон улсын байцаагч, ус, дулаанаар хангасан албан хаагчдад захиргааны хариуцлага тооцох хэрэгтэй ” гэж үзжээ.   Энэ үеэр оршин суугчдын төлөөллүүдийн байр суурийг сонссон бөгөөд нийслэлийн Засаг дарга “ Эрх мэдэлтэй, хөрөнгөтэй нь иргэдийг дээрэлхэж, илт хууль зөрчсөн ийм үйлдэл хийж байхад барилга барих зөвшөөрөл олгож, дулаан цахилгаанаар хангасан нь дэндүү хэтэрсэн хэрэг. Барилгын ямар ч норм, стандартыг хангаагүй. Хэн ч очоод харахад хэдэн орон сууцны дунд хэсэгхэн газарт 13 давхар барилга барьчихсан байгаа нь энэ хотод хууль дүрэм гэж байхгүй байсныг харуулж байна. Одоо ийм зүйл байж болохгүй. Шүүхийн шийдвэр эцэслэж гарах хүртэл барилгын ажлыг зогсоож, зөвшөөрөл олгосон болон хууль бус үйлдэл хийсэн холбогдох хүмүүст хариуцлага тооц” гэж үүрэг болгосон байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Undesnii buteen baiguulagch naraa demjih n zuv biz dee.Gadniih geed huuguud gargana,dotoodynh geed havchaad,ataarhaad unagana.Yana daa bidnii mongolchuud.
2013-09-08
áóóëãà:
òýíãèñèéí ºìíºõ çàëóó õ¿íèé àìèéã àâñàí áàðèëãûã áóóëãàæ ÷àäàõ óó áàò ¿¿ëýý òóóëûí óíäðàãûã áîõèðäóóëæ áàéãàà õ¿¿ãèéíõýý õàóñóóäûã í¿¿ëãýæ ÷àäàõ óó áàò ¿¿ëýý
2013-09-06
sdfdd:
bidend xereggui yumnii tuluu bitgii hereld tsaana chin dollar 1750 hurchihsen bna. hel ni zagatnaad bval dollariin talaar hereldej suutsgaa
2013-09-06
hulguu.:
zuw zuw ehnees n mungutui hvn yaduu hvnd ali alind n huuli ijil vilchildeg gedgiig notlood ug. ..
2013-09-06
foocku:
Ene hotod tegeed norm durmeer ni barisan bair tegeed haana baina? Bugd bairnii gold bas baahan nar haasan barilguud baigaa biz dee? Naad norm durmee saltaandaa hiiged sansart nis.
2013-09-06
зочин:
зөвшөөрөлгүй барилгыг зогсоосон нь зөв ш дээ, одоо нураа
2013-09-06
Bat-Uul-d:
Ih l goomoo, suurigui shiidver bna daa, Bat-Uul ee. Chi hezee ch tuluvshij, zasal avahgui yum bna daa. Chamd amidraliinhaa ihenh hagasiig ungruulsen sotsializmaas surch uldsen gants zuil ni zahirgaadaj asuudliig shiiddeg arga baril yum aa daa, chaavaas. Chamshig hognuudaar udirduulsan bidnii heden teneg Mongol huurhii ye.
2013-09-06
zochin:
Ajil heregch ene Chinbat shig humuusee uls mash sain demjih yostoi. Irged bid ch gesen demjih yostoi. Tegj baij uls hugjinu. Bid hooltoi bna. Gehdee ene barilgiin tuhaid arai dendenee. Hotiin tuvd iim zambaraagui baij bolohgui. Zogsooson ni zuv. Harin odoo ene ikh hurungu zarsan zuiliig yaj nuraah ve esvel ergen toirniih ni barilgiigi buulgaj nuhun olgovor uguh uu uuniig uhaalgaar shiideh ni zuv bh. Gol ni huuli buh irgeded tegsh uilchleh yostoi
2013-09-06
Санал бодол:
Уг нь энэ хүн ихийг хийж бүтээж байгаа залуу даа. Монголын газар тариалангийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Сангийн аж ахуй нь маш тохилог, ажилчдыхаа төв тухыг бүрэн хангасан, муухан суурингаас илүү газар байдаг юм байна лээ. энэ барилгы нь бариулчихаж болдоггүй л юм байх даа. Асар их хөдөлмөрлөж хийж бүтээж байгаа хүнээ дэмжиж байвал улс орон хөгжинө дөө.
2013-09-06
irgen:
uneheer zov shuu,
2013-09-06
zochin:
zuv zuv. bayar hurgeye. zali meh hudal huurmagaar duursen ene bayachuudad huuli baidgiig medruul.
2013-09-06