Японы робот сансраас мэндчиллээ

. “2013 оны наймдугаар сарын 21-ний өдөр гэгээн ирээдүй рүү анхны алхмаа хийлээ. Газар дэлхийд байгаа та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Та бүхэнтэй Киробо байв. Та нартай харилцахад таатай байна. Намайг дэлхийтэй холбоход манай засварын бригадын Мирата ажиллаж байгаа. Мирата битгий холдоотой. Би дэлхий рүү зураг явуулна” хэмээн ярьжээ.
. Түүний бичлэг наймдугаар сарын сүүлээр цацагджээ. Киробо хүний яриаг ойлгохоос гадна, тушаал биелүүлж, өөрийн бодол санаагаа илэрхийлэх чадвартай гэнэ. Одоогоор Киробо хэнтэй ч харилцах боломжгүй байгаа. Учир нь түүний нутаг нэгт Коичи Ваката энэ оны сүүлчээр Олон улсын сансрын хөлөгт очих юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ