Н.Алтанхуяг: 500 орчим сая ам.долларын бонд босгоно

img

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Дорноговь аймгийн Айраг суманд өчигдөр боллоо. Учир нь тэрээр өчигдөр Чойр-Сайншанд чиглэлийн 173,6 км замыг улсын комисс  хүлээж авах ажилд оролцсон юм. Уулзалтад ЗГХЭГ-ын ХМА-ны дарга Ц.Мөнхтөр болон Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал нар оролцож, аймаг орон нутаг дахь цаг үеийн асуудлааар мэдээлэл өгсөн.

6

Энэ удаа “Ерөнхий сайд 30 минут”-ын цагаар Чойр-Сайншанд чиглэлийн 173,6 км замыг талаар, нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилгоор Богд уулын аяллын замыг бий болгосон талаар танилцуулсан. Иргэд аялал жуулчлал, амралт чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд зориулсан энэхүү ажлыг нийслэл хотод төдийгүй хөдөө орон нутагт үргэлжлүүлнэ гэлээ. Ерөнхий сайд дээрх хоёр асуудлаар товч мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.

6

-Валютын ханш өссөөр байна. Ямар арга хэмжээ авах вэ?

-Монголбанкны зүгээс вальютын ханшийг зохицуулахаар шат дараатай арга хэмжээ авч байгаа. Харин Засгийн газрын зүгээс экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

6

-Энэ өвөл төслийн зуухыг хаагуур тараах вэ? Орон нутагт тараагдах уу?

-Нийслэлийн Баянгол дүүргийн гэр хорооллын өрхүүдийг энэ өвөл бүхэлд нь төслийн зуухтай болгоно. Орон нутгаар одоохондоо тараагдахгүй.

6

-Удахгүй нийслэл хотод утааны асуудал яригдаад эхэлнэ. Утааг арилгахад коксжсон нүүрсний хэрэглээ чухал үүрэгтэй гэж яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл сураггүй байна.

-Утааг багасгах гол арга бол хагас коксжсон нүүрс хэрэглэх юм. Харамсалтай нь өмнөх Засгийн газрын үед 17 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс хийх байсан ч өнөөдрийг хүртэл хийж чадаагүй байгаа. Ирэх долоо хоногийн хоёр дахь өдрийн 14.00 цагаас “Шинэчилж шийдье 222” уулзалтаар коксжсон нүүрс хийхээр амлалт өгсөн хүмүүс өөрсдөө ирнэ. Тэр үеэр нарийн тодруулж болно. Мөн энэ уулзалтаар ДЦС-ууд өвөлдөө бэлэн эсэхийг асуух боломжтой.

6

-Чалкогийн өрийг дарж дуусахаар Монгол Улс нүүрснээсээ хэдий хэрийн орлого олох вэ?

-Монгол Улс энэ онд 27 сая тонн нүүрс гаргаж, худалдах төлөвлөгөөтэй байгаа. Бид энэ жил Чалкогийн өрийг дарахад 7 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Үлдсэн хугацаанд 3 сая тонн нүүрс гаргачихвал Чалко-ийн 350 сая ам.долларын өр хаагдаж байгаа. Гэхдээ Засгийн газар зөвхөн Чалкогийн өрийн дарна гээгүй. Нөгөө талаас нь манай Тавантолгой компани олборлолт явуулаад 3 сая тонн нүүрс гарган борлуулж байгаа. Энэ нь 100 гаруй сая ам.долларын борлуулалт хийгдэнэ гэсэн үг юм.

6

-Засгийн газар “Хөрөнгө оруулалтын тухай хууль”–ийг хэлэлцэх жагсаалтад оруулж ирээгүй тул УИХ-ын ээлжит бус чуулганаар уг асуудлаар хэлэлцэж амжихгүй гэж яригдаж байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж амжих уу?

-Засгийн газраас “Хөрөнгө оруулалтын тухай хууль”–ийг  гурван удаа хэлэлцсэн байгаа. Одоо дөрөв дэх удаагаа хэлэлцээд УИХ-д өргөн барина. Амжихгүй гэсэн асуудал байхгүй. Есдүгээр сарын 16-нд болох УИХ-ын ээлжит бус чуулганд хэлэлцүүлнэ.

6

-Япон улсад удахгүй айлчлах гэж байгаа гэсэн энэ үеэр тус улсаас хөрөнгө босгох асуудал яригдах уу? -Энэ сарын 11-ны өдөр Японд айлчилна. Айлчлалын үеэр тус улсаас 500 орчим сая иений асуудал яригдана. УИХ-аас Монгол Улсын хөгжилд зориулаад 5 тэрбум ам.доллар хүртэлх бонд гаргаж, бүтээн  байгуулалтад ашиглаж болно гэж зөвшөөрсөн. Одоогоор Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Цаана нь 3.5 тэрбум ам.доллар хүртэл бонд босгох эрх бидэнд байгаа. Тиймээс энэ бол үлдсэн 3.5 тэрбум ам.доллараас 500 орчим сая ам.долларын бонд босгох асуудал айлчлалын хүрээнд яригдана. Эргэн төлөх нөхцөл зэргээ хэдэн сар ярих асуудал сайтар ярилцана. Энэ бол нэмж аваад байгаа хэрэг биш.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
нээрээ юмны үнэ нэмэгдээд байдаг_цалин хөлс бахь байдгаараа л байна.муусайн луйварчид та нар төрийн мөнгөөр... татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаад мэдэхгүй байгаа байх даа...ард түмний амьдрал хүнд байна.яагаав нөгөө амлаад байсан эдийн засгийн өсөлт,амьжиргааны түвшин өндөр болно.жаргана гээд байсан.муу хэлээд байсан МАН-ын үед дэлхийн эдийн засаг хямрахад бид зүгээр гарсан.гэтэл одоо харин монголд л хямрал болж байна.Энэ новшийн худалч засгийн газрыг,ерөнхийлөгч гэгч Мянгуужингийнхан хамт огцруулбал таарна шүү АН-ынхан_
2013-09-08
ganbold:
MAN ii ued tavisan uriig l darah gej bna
2013-09-08
zochin:
MAN iin ued ehluusen ajlaa hu
2013-09-07
gosh:
uy bond ve bvh ym ni yne neemegdeed bna dolar bolhoo bailaa
2013-09-06
ñàéä ìèíü:
ñàéä ìèíü ºðøººæ õàéðàë áîíäûí ¿ëäñýí õýñãèéã áèòãèé àâ ýõ îðíîî õóäàëä÷èõëàà ø¿¿ äýý ÿïîí÷óóä õýìæýýã¿é èõ ìºí㺠ºãíº ãýæ íýã ñàéä ÷èíü àì öóóðñàí ç¿ãýýð ìàé ãýýä ñàðâàéõã¿é íü ìýäýýæ äààæ äàâøã¿é ºðºíä áàãëàãäàæ äóóñëàà òà ººðºº ºð òºëáºð íýõýãäýõ ¿åä õààíà áàéõàà òîîöîîë÷èõñîí õ¿í ñàíàà çîâîõã¿é áàéãàà áàéõ àðä ¿ëäýõ àðü ò¿ìýí ÷èíü ýëãýýðýý ìºëõºæ ýõýëëýý ìîíãîë áàíã øàò äàðààëñàí àðãà õýìæýý àâñààð áàéòàë ãàíö õîíîãò äîëëàð 45 òºãðºãººð ºñººä 1717 õ¿ðýýä áàéíà òà çàì çàì ãýæ çóãààëñààð áàéãààä òààðëàà
2013-09-06
sassd:
alanxuyagiig saidiig yarix bolgond dollar usuj bna..
2013-09-06
mgl1:
Говь-сүмбэрийн засаг Отгонжаргал гэж урвасан нөхөр ичихгүй сууж байх юма мөнгө албан тушаалын төлөө эх орноо ч худалдаж мэднэ дэ
2013-09-06