Турахын тулд идэхийн учир

.
Энэ мэдээлэл сайхан сонсогдох байх. Учир нь гадаад үзэмжийнтухай бусад үзүүлэлтээс ялгаатай нь биеийн жингээ хасаад л галбираа засаж болдогоороо давуу талтай. Хүн хэдэн ч насандаа илүүдэл жингээсээ салж хөнгөн шингэн харагдах боломжтой байдаг. Гэхдээ нас ахихын хэрээр энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд нэлээд бодлоготой хандах шаардлагатай. 20 – 30 насныхан хоолоо багасгаад л илүүдэл жингээ хаячихдаг бол нас ахихын хамт хүний биеийн бодисын солилцоо удааширч үе үе хоолоо багасгах дэглэм барьсан ч гэсэн эмэгтэйчүүдийн жин нэмэгдээд байдаг.
.
Тэгэхээр одоо яах вэ? Хоолоо бүр багасгах уу?
Ингэх нь хамгийн аюултай арга зам юм шүү! Яагаад гэвэл бид хоол хүнсээрээ дамжуулан эрчим хүчээ аваад зогсохгүй бодисын солилцоогоо хэвийн явуулахад нэн чухал эрдэс бодисууд уураг, кали, магни болон С, Е амин дэмүүдээ авдаг. Эдгээр бодис их хэмжээгээр дутагдах нь хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг ихэсгэнэ. Ийм учраас та ширээн дээрээ тавих хоол хүнсээ нягт нямбай зөв сонгох хэрэгтэй.
.
Өнөөдөр дэлхий даяар баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн улам бүр түгэн дэлгэрч байна. Энэ бол бүхий л шаардлагатай тэжээллэг бодисууд түүний дотор амин дэмүүд, эрдэс бодисууд болон ханаагүй тосны поли хүчлүүдээр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Ийм хүнсний бүтээгдэхүүнүүд нь олон ашиг тустай бөгөөд хүний биеийн өөхөн жинг багасгахад тустай, гэхдээ ходоодыг сайн дүүргэж, цусан дахь инсулины хэмжээг (инсулин нь бас өлсгөлөн мэдрэмжийг зохицуулдаг) нэмэгдүүлдэггүй нь турах явцад чухал ач холбогдолтой байдаг.
.
Тэгвэл ямар бүтээгдэхүүн хүнсний ийм ангилалд багтдаг юм бол?
Юуны түрүүнд дэлхийд нэлээд нэрд гараад байгаа уургийн коктейлууд нь баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн юм. Үнэндээ бол уургийн коктейл нь шилэн аяганд багтах бүрэн хэмжээний хоол гэсэн үг. Энэ салбарт тэргүүлэгчдийн нэг нь уургийн коктейл Формула 1-ийг үйлдвэрлэгч Herbalife компани юм. Саяхан Оросын Анагаах Ухааны Академийн харъяа Хоол Тэжээлийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд хийсэн судалгаа нь Herbalife-ийн хүнсний бүтээгдэхүүн уургийн коктейл “Формула 1” болон “Формула 3”-ийг Диетологич, хоол хүнс судлаачдын Үндэсний Холбоо сайшаасан юм. Оросын эрдэмтдийн хийсэн судалгаа нь Herbalife компанийн илүүдэл жин хасах бүтээгдэхүүнүүдийн аюулгүй байдал, үр ашгийг баталсан дөрөвдэх нотолгоо болж байна. Өмнө нь үүнийг Германы Ульмагийн Их Сургууль, АНУ-н Калифорнийн Их Сургуулийн дэргэдэх Хүний хоол тэжээлийн судалгааны төв, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль мөн адил баталсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ