Таван давхраас унаж нас баржээ

img

Энэ сарын 4-нд Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны 66-р байрны гадна 28 настай иргэн Д өндрөөс унаж нас баржээ. Мөн өдөр тус дүүргийн 20-р хорооны Шинэ цэргийн хотхонд эрэгтэй 53 настай Ц согтуурсан үедээ таван давхраас унаж нас баржээ. Дээрх хэргүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ